“Би тусч хүн шүү” гэж эндүүрэв…

Munhuyanga m.uyanga
2 min readAug 13, 2018

--

Туслах нь цоллохын нэр биш

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” энэ нэрийн доор олон үйл өрнөнө. Ижил нь юу гэвэл хүүхэд бүхний инээмсэглэлийн төлөө. Хагас бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй үрсэд энэ үйл харин нүдээ олсон ч, нулимс дагуулах юм. Гэм хураагүй хөөрхөн харцандаа ухаарал шингээгээд урсгаж байгаа тэдгээр хүүхдүүдийг харахаар том хар тээглээс хоолой дээр зангирна. Элбэг дэлбэг амьдралд хөлбөрч өсч байгаа хүүхдүүдээс эд нар арай л өөр замналыг туулдаг. Тэд нар амьдралын ухааныг цухас боловч хүртэж мэдэрсэн. Харин эрх танхи хүүхдүүд тийм бишээ.

Бусдын эмзэг сэдэвт хүндэтгэлтэй хандах нь ёс зүйн нэг хэмжүүр юм

Тэднийг гээд зорьж ирсэн сайн үйлс бүхэн ТВ-ийн камер,аппарат дагуулах тул, тусламж авсныхаа төлөө насаараа өнчин гэж цоллогдох хариутай. Яагаад гэвэл тусалснаа түмэнд түгээх хүсэл нийтийн дунд ихээхэн тархаад байгаа хэрэг. Хэрэв танд хүн тусалсан бол түүнийг ярь. Харин та хүнд тусалсан бол бүү ярь. Ярьсан тусаар буян үргэж, хүндэлсэн сэтгэлээр буян нь үржих хорвоо.

Тв-гүй сайн үйлсийн аянаа хийчих л дээ…

Үүнтэй холбоотой нэг тохиолдол дурьдахад олон сайхан сэтгэлтэн телевизэд хандах нь бий. Гэхдээ нүдээ олсон тусаа хүргэхээсээ илүү, энэ хүн байгууллага тусалсан гэдгийг олон нийтэд түгээж, телевизээр нэвтрүүлэх нь тэдэнд илүү чухал гэдэг нь хандлагаас нь илт.

Доголон нулимс, өрөөсөн хайрууд энэ үеэр цоллогдох нь элбэг. Та тэдэнд тус хүргэсэн гэж бодож байвал эндүүрч байна шүү…

Нийгмийн нийтлэг хандлага эрүүлжиж байж энэ чиглэлийн увиагүй бодол цөөрөх болов уу гэж бодох юм. Зөвхөн өнчин үрсэд тохиох асуудал биш, хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ил зарлах дургүй сэдвээ түмэнд дэлгэх шалтгаан болдог.

Даруухан тус хэзээ эзэддээ очих юм бол доо

--

--

Munhuyanga m.uyanga
Munhuyanga m.uyanga

No responses yet